Тавтай морилно уу
Өлзий: Монгол-Нидерландын Холбооний цахим хуудсанд тавтай морилно уу

Монгол-Нидерландын “ӨЛЗИЙ” Холбоо нь Нидерланд улсад амьдарч буй Монголчуудаа нэгтгэн, зохион байгуулалтад оруулах , хамтран ажиллаж амьдрахад нь тус дэмжлэг болох, улмаар Нидерланд болон бусад Европын орнуудад өөрийн улс орон, хэл, түүх уламжлалаа сурталчлан таниулах, бидний эх орон, өвөрмөц соёл,
СОНГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэд ээ !
Монгол Улсын Их Хуралд өөрсдийн төлөөлөгчдөө сонгох, /сонгогдох/ эрхээ эдлэж иргэний хариуцлагатай шийдвэр гаргах ээлжит Сонгууль 2012 оны 6 дугаар сарын 10-ний өдөр болно.
УИХ-ын сонгуулийг Бельгийн Вант Улсад зохион байгуулах 5 дугаар Салбар комиссыг Элчин сайд А.Баттөр даргалан ажиллаж эхэллээ.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохдоо дараах журмыг баримтална. Үүнд:
Бельги, Нидерланд, Люксембург зэрэг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн 2012 оны 5 дугаар сарын 14-нөөс 31-ний хооронд элчин сайдын яаманд биечлэн ирэх болон цахим хэлбэрээр сонгуульд оролцохоо мэдэгдэн бүртгүүлнэ. Салбар комисс өдөр бүр бүртгэл хийх бөгөөд 5 дугаар сарын 12, 19, 26-ны Бямба гараг, 13, 20, 27-ны Ням гаригуудад мөн ажиллана.
Иргэд биеэр ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын хуулбар, хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг, одоо оршин сууж байгаа газрын хаяг зэргийг Салбар комисст бүртгүүлнэ.
Иргэд цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ www.mon.embassyofmongolia.be гэсэн вэб сайтаас бүртгэлийн хүснэгтийг татан авч
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
хаягт илгээж бүртгүүлнэ.
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгнө.
Гадаад улсад амьдарч буй сонгуулийн эрх бүхий иргэний саналыг 2012 оны 6 дугаарын сарын 10-нд урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭЭ
Улсын Их Хурлын Сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогтун!
V САЛБАР КОМИСС
Хаврын Баяр

Мэдээ
Монгол Улсын ДТГ байрладаг гадаад улсад УИХ-ын сонгуулийг зохион байгуулах ажил
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ Төрийн захиргааны удирдлагын газар
210648 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг
Энхтайвны өргөн чөлөө, 7а
Факс (976-11) 319-603
Email:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Website: www.mfat.gov.mn
Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 09 тоот тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг“Монгол Улсын ДТГ байрладаг гадаад улсад УИХ-ын сонгуулийг зохион байгуулах ажил”-ын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр шуурхай ажиллаж байна. Эл чиглэлээрх холбогдох зарим мэдээлэл, баримт бичгийг хүргүүлж байна. Үүнд:

