Өлзийгийн цахим хуудсанд тавтай морилно уу

17-Р ЖАРНЫ "БАЯСГАЛАН" ХЭМЭЭХ УСАН ЛУУ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

 

Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна

Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна

Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна

Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Гайхамшигт Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сар шинийн энх мэндийг Та бүхэнд  ӨЛЗИЙ-гийн хамт олон өргөн дэвшүүлье.

 

 

 

 

Монголыг гэсэн сэтгэлтэй бүх хүмүүс бүгдээрээ нэгэн дээвэр доор нэгдэцгээе,